Дуудлагын жолоочид тохиолдож байсан хөгтэй явдлууд

Танд яаралтай дуудлагын жолооч хэрэг болсон уу? 7710-4392 шууд холбогдоорой!   Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу!

  1. Машинаа андуурсан нь
    Найзын төрсөн өдөр болоод бөөндөө уулзаж нэг газар суув аа. Тэгээд дуусаад тал тал тийшээ таксидах нь таксидаад нэг найз дуудлагын жолооч дуудаад л явсан юм. Тэгсэн жолооч дуудсан найз машиндаа ороод унтчихажээ. Гэнэт сэрсэнээ: Хөөе ахын дүү чиний машины чинь хөгжим хяхнах энэ тэр нь миний машинтай ямар адилхан юм бэ гэж хэлсэн байгаа юм даа! Нөгөө жолооч нь буутлаа манай найзыг хараад элэг нь хөшчих гээд л яваад байсан гэсэн.
  2. Манай найз нэлээн уучихаад дуудлагын жолооч хоногоор нь хөлслөөд машинаа жолоодуулж байгаад унтчихаж л дээ, нэг сэрсэн нөгөө жолооч нь байхгүй байжээ. Хайсаар яваад олтол өөр машиныг цагаар барьцан тууж явсан байна “хүүш би чамайг хоногоор хөлсөлсөн байхад чи яагаад ингээд явчихаж байгаа юм бэ?” гэсэн та чинь өөрөө нам унтчихаар нь сэрэхгүй нь гэж бодоод халтуур хийж байсан юм гэжээ. Юу ярьж байна аа, явж ажлаа хий гээд л чихдээд аваачиж машинаа жолоодуулсан гэсэн.
  3. ТОМ АНДУУРСАН НЬ: Манай хамаатны ах дуудлагын жолооч хийдэг юм. Нэг өдөр дуудлаганд явж байгаад дуудлага өгсөн газарт нь ирсэн чинь нэг охин өөдөөс нь ирээд л МӨН ҮҮ? гэсэн гэнэ. Тэгэхээр нь манай ах дуудсан хүн нь байна гэж бодоод МӨӨН л гэж. Тэгсэн нөгөө охин нь гадаа ч их хүйтэн байна шүү тэ хоёулаа орцонд оръё гээд дагуулаад орцонд орж гэнэ. Тэгээд л баахан буу халж гэнэ. “Орцны паар дулаахан байгаа биз гэхээр нь барьж үзээд өө тийм байна энэ тэр гээд  баахан юм ярьж ярьж байснаа нөгөө охин нь нэг л мэдэхгүй юмнууд яриад байна гэнэ шүү. Ах ч гайхаад ЮУ? гээд л байсан чинь чи ер нь Баачка мөн үү? гэж асуухаар нь юун Баачка гээд гайхсан чинь үгүй ээ нөгөө фейсбүүкээр танилцсан Баачка биш юм уу? гээд, ах гайхаад үгүй өөрөө харин жолооч дуудсан хүн биш юм уу? гээд хоёулаа бие биенээ андуурсанаа мэдээд бөөн инээдэм болоод танилцаад салсан гэсэн.
  4. Саяхан манай хамаатны оюутан залуу дуудлагын жолооч хийдэг болсон юм. Утсан дээрээ хадгалсан дугаарууд нь: Олон юм ярьдаг Баагий, Овоо юм өгдөг Баагий, Ухарч чаддаггүй Баагий гэх мэт үргэлжилнэ.
  5. Өчигдөр баярлаж дуусаад дуудлагын жолооч дуудлаа. Нэг залуу ирэхээр нь хороолол явна аа гэсэн чинь агаа нэг юм гуйя тэгэх үү энүүхэн энд талбайн хажууд найз охин маань баярлаж байгаа юм аа. Хоёулаа замдаа гэрлүү нь дөхүүлээд өгчихье тэгэх үү гэхээр нь тэгье тэгье л гэл ээ. Найз охиноо буулгачихаад түцний гадаа зогссоноо гоймон аваад орж ирлээ. Ахаа баярлалаа энийг таньд гээд надад гоймон бэлэглэв. Ажлаа ч сайн хийгээд найз охиноо ч сайн халамжлаад сүрхий залуу байна лээ. Гоймонгийн хүчинд өнөөдрийг эсэн мэнд давлаа мэдрэжтэй залуу минь. Ах нь дандаа дуудаж байна аа.
  6. Дуудлагын жолоочоор машинаа бариулаад явж байгаад унтчихажээ. Гэрийн гадаа ирээд намайг сэрээлээ. Би чамд хаашаа явахаа хэлсэн билүү гэсэн чинь би таныг урд нь 2, 3 удаа хүргэж ирсэн гэдэг юм даа. Дараа нь бас нэг найзынхаа машиныг бариулах гээд жолооч дуудсан чинь ирчихээд энэ хавьд таны машин байхгүй байна даа, машинаа хаана тавьсан юм бэ гээд залгаж байна шүү. Мянган машин дундаас ч намайг олоод ирэх л юм байна.
Please follow and like us:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн