fbpx

Кадастрын зураг авхуулахдаа юуг анхаарах вэ?

5 сар 5, 2020 (0) Comments

Кадастрын зураг авхуулахдаа юуг анхаарах вэ?

“Кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзэлхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг хэлдэг.

Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан

  1. Газрын
  2. Хот байгуулалтын
  3. Инженерийн шугаман байгууламжийн
  4. Геологи
  5. Уул уурхайн
  6. Бусад гэж ангилдаг.

Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байрзүйн агуулгатайгаар гаргадаг.

Та кадастрын зургаа авхуулахдаа:

  • Өмчлөх болон эзэмших эрхтэй байх
  • Улсаас зөшөөрөгдсөн газар байх
  • Мэргэжлийн зөвшөөрөлтэй албан ёсны газарт хандах
  • Хэмжилтээ зөв өгч авхуулсанаа баталгаажуулах
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд тухайн газрын хаяг, хэмжээ, үнэ, нэгж талбарын дугаар, хэдэн хүн хамтран өмчилдөг тухай тодорхой бичиж гарын үсгээ зурсан байна.
  • Газар өмчлүүлэх тухай шийдвэр /эх хувь/
  • Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг/эх хувь/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж- үнэ төлбөргүй
  • Мэдүүлэг бөглөнө

“Lend Point” ХХК

Бүх төрлийн газар зүйн зураг, кадастрын зураг, барилгын улаан шугам, гүйцэтгэлийн машстаб зэргийг түргэн шуурхай найдвартай хийж үйлчилнэ. Мэргэжлийн хамт олон ажиллах ба НӨАТ-ын барим олгох боломжтой. Албан байгуулалга хувь хүмүүстэй хамтарч ажиллана.

  • Кадастрын зураг 
  • Байрзүйн зураг
  • Эргэлтийн цэг тогтоох
  • Барилгын улаан шугам тогтоох
  • Бүх төрлийн барилгын гүйцэтгэлийн машстабын зураг зэргийг хийж үйлчилнэ.

Дэлгэрэнгүйг эндээс орж үзнэ үү!
Утас: 7740-0074

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн