fbpx

Сүйт бүсгүйн цэцэг

5 сар 11, 2019 (0) Comments

Сүйт бүсгүйн цэцэг

Хуримын хачин сонин ёс жаяг бий. Түүний дундаас цэцэг шидэх үйл ажиллагаанд хуримын гэрч болон ганц бие эмэгтэйчүүд оролцож цөөн хормыг сэтгэл догдлолтой өнгөрүүлдэг. Сүйт бүсгүй, хуримын ёслолынхоо үеэр барьж байсан баглаа цэцгээ шидэж, түүнийг шүүрэн авсан бүсгүй дараагийн удаа хуримаа хийхийг бэлгэддэг.

Тэгвэл энэ нь үнэндээ сүйт бүсгүй, хуримын өмнө сармис, гоньд зэргийн ургамлыг баглаж, түүгээрээ элдэв атаа жөтөө, хорлол, муу зүйлсийг гаргаж байна зүйрлэж, шиддэг байжээ.

Энэ нь өдгөө цэцгийн баглаагаар солигдсон юм.

Ялангуяа цээнэ, сараана цэцгийн баглаа нь аз жаргал, цэвэр ариун, ёс суртахуунтай гэрлэлтийг бэлгэддэг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн