Урилга бичих загвар

/ Урилга бичих загвар /

Урилга нь ямар үйл ажиллагаанд зориулагдаж байгаагаасаа хамаараад олон төрөлтэй байдаг.  Тухайлбал: Албан урилга, хуримын урилга, цахим урилга гэх мэт ангилагдана.

Уулзалтанд зориулсан урилганы загвар:

Хурим найранд зориулсан урилганы загвар

Та хуримын урилга бичихдээ  дараах элементүүдийг орхиж болохгүйг анхаарах хэрэгтэй.
Хэний зүгээс… Хэний зүгээс энэ хуримыг хийж буй тухай мэдээлэл, товчхондоо хуримлагч хосуудын овог нэр.
Урьж байна… Хуриманд ирэхийг урьсан утга бүхий гол өгүүлбэрээ та юу ч гэж зохиомжилж болно шүү.
Хэзээ… Магадгүй та холоос зочид урьж буй бол тэдэнд амжиж ирэх цаг хугацаа хэрэгтэй болно. Тиймээс энэ мэдээлэл чухал шүү.
Хаана… Таны хурим болох газрыг зарим зочид сайн мэдэхгүй байж болох тул тухайн газрын албан ёсны нэршлийг бичихийн хамт байршлыг нь илүү нарийн тогтоосон бяцхан хөтөч зургийг урилгатаа дагалдуулахаа бүү мартаарай.
Дрэсс код… Зарим тохиолдолд хуримыг тань онцгой болгоход зочидын жигд хувцаслалт ч хамаарна. Хэрвээ тийм бол энэ тухай мэдээллийг урилгын баруун доод буланд байрлуулаарай.
Онцгой мэдээлэл... Уламжлалт хэв маягтай хуриманд энэ мэдээллийг тусад нь дугтуйлж хуримын урилгатай хавсаргадаг. Гэхдээ тийм биш бол урилга дээрээ ч энэ тухай бичиж болох юм. Онцгой мэдээлэлд хуримын хөтөлбөр, зохион байгуулалттай холбоотой зарим анхаарах зүйлсийг багтаана. За ингээд л боллоо.

Гэр гэр бүлийн цайллагын урилганы загвар

Төрсөн өдөрт зориулсан урилганы загвар

Please follow and like us:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн