fbpx

Хуримын бялуу

5 сар 11, 2019 (0) Comments

Хуримын бялуу

Хуримын бялуу бол тухайн хуримын томоохон утга учрыг бэлэгддэг ихээхэн ач холбогдолтой байдаг. Хуримын бялуу нь гэр бүл болж гал голомтоо асааж буй хосуудын ирээдүйн аз жаргал, сайн сайхныг бэлэгддэг бөгөөд баруун европд хуримын бялуунд ихээхэн ач холбогдол өгдөг. Мөн хуриманд уригдан ирсэн бүх зочид бялуунаас идэх ёстой уламжлал байдаг.

Хуримын бялууны амт, өнгө үзэмжнээс тухайн хосуудын цаашдын амьдралын өнгө төрх шалтгаална ч гэсэн яриа байдаг.

Хуримын бялуу төгс байх ёстой

Та хуримынхаа бялууг сонгож амжаагүй л байна уу. Мэдээж хурим бол таны амьдралд ганц тохиох аз жаргалтай мөчүүдийн нэг учраас хуримын бялуу төгс байх ёстой.

Уламжлал ёсоор хуримын тань бялуу цагаан өнгөтэй, олон давхар, төрөл бүрийн чимэглэлтэй байж болно. Цагаан өнгө ариун нандин хайр, сайн сайхан бүхнийг бэлгэддэг хэдий ч хэрвээ та хүсч байгаа бол таны хуримын бялуу ямар ч өнгөтэй байж болно. Ягаан, эсвэл улаан, хөх гээд төрөл бүрийн өнгөөр чимэглэж болно шүү дээ. Түүнчлэн зөвхөн давхарлаж тавьсан бялуунаас гадна элдэв үйл явдал, утга агуулгыг илэрхийлсэн, дан аяган бялуунаас бүрдсэн, хуримлагч хосуудыг дуурайлгаж хийсэн бялуу ч байдаг.

Мөн та дэлгүүрт бэлэн худалдаалагдаж буй бялууг сонгохоос илүүтэй захиалж хийлгэх нь илүү сэтгэл ханамжтай байх болно.

Ингээд та бүхэнд дараах хуримын бялууны загваруудыг танилцуулж байна. Хурим бол зөвхөн таньд зориулагдсан, таны өдөр учраас өөрт таалагдсан бялууг сонгоорой.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн